Бидний тухай

Манай байгууллага нь Монголд цэцгийн бизнесийг цоо шинэ түвшинд хүргэхээр анх компаниа байгуулан өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн. Бидний гаргасан баглаа цэцгийн утга агуулга тухайн хүний сэтгэлийг бүрэн дүүрэн илэрхийлэх боломжийг бий болгосноор Флавер Фэйрийг зорин үйлчлүүлэх том шалтгаан болсон учраас олон нийтийн цахим сүлжээгээр захиалга өгсөн хэрэглэгчдийн тоо 5,000-аас давсан байна.

Бид www.flowerfairy.mn веб хуудасаа ашиглалтанд оруулснаар орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлснээр ганц дотоодын зах зээлээс гадна хилийн чандад ажиллаж амьдарч байгаа Монголчуудад төлбөр тооцоогоо олон улсын картаар хийн хайртай дотны хүмүүсдээ баярт мөчид нь гэнэтийн бэлэг барих боломжийг бүрдүүллээ.

 

Бидний хийж гүйцэтгэсэн ажлууд:

Урьд нь хуримын заалны амьд цэцэг чимэглэл маш өндөр үнэтэй байсан бол бид үйлчлүүлэгчиддээ боломжийн үнэ санал болгон цор ганц загварыг гаргаж өгсөн. 2017 онд нийт 17 хуримын заалны амьд цэцгийн чимэглэл хийж гүйцэтгэсэн. Мөн өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох 2 баглаа, 1 зохиомжийг гарган зах зээлд танилцуулсан.

 

Бидний ажлийн үр дүнг олон улсын байгууллага, яамдууд, төрийн байгууллага өндрөөр үнэлж бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан. Томоохон арга хэмжээнүүдээс дурьдвал:

  1. JCI ASPAC Senator хүндэтгэлийн оройн зоог
  2. Азийн хөгжлийн банк – Mongolian Economic Outlook Update 2017
  3. НҮБ Хүүхдийн сангийн 20 жилийн ойн арга хэмжээ
  4. Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын Ази Номхон Далайн Иргэний Нисэхийн байгууллагуудын Захирлуудын чуулга уулзалт -2017
  5. IT Zone 20 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт
  6. Wagner Asia 2017 оны харилцагчидийн хүндэтгэлийн зоогын хүлээн авалт

 

 

Нийгмийн хариуцлага:

Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд залуучуудын театр”-ын сэргээн босгох ажилд 7-р сард 150,000 төгрөгийн хандив өгсөн. Хичээлийн шинэ жилийн худалдаанаас борлуулагдсан баглаа цэцэг болгоноос 500 төгрөг “Ид шидийн орон”-д хандивласан. Уг хандивийн ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд он дуусахад бүрдүүлсэн мөнгөн хандиваа өгөхөөр бэлдэж байна.

 

Холбоо барих